Оросын шигшээ баг дэлхийн өвлийн Универсиадын 7 дахь өдөр хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл нийтдээ долоон медаль хүртлээ. Уран гулгагч Любовь Илюшечкина, Нодари Майсуразе нар спортын хос гулгалтын төрөлд  түрүүлэв. Сергей Воронов ганцаарчилсан  төрөлд мөнгөн медаль хүртлээ. Түүнчлэн  манай цаначид  Светлана Бочкарёва, Яна Яновская, Алия Иксанова нар бас алтан медаль авчээ. 24 медаль, түүний дотор 10 алтан медальтэй Оросын шигшээ  багийн нийт дүнгээр түрүүлсээр байна. Зургаан алтан медальтэй Өмнөд Солонгосын баг  хоёрт дөрвөн алтан медальтэй Украины баг гуравт тус тус орж байна.