Ирээдүйд сансрын жуулчид оросын «Союз»  хөлгөөр  Сар руу нисч чадна гэж Оросын сансрын агентлагийн жолоодлогот хөтөлбөрийн удирдагч Алексей Краснов  мэдээллээ. Жуулчид Сарыг «Союз» сансрын хөлгөөр тойрон нисч дэлхийд буцах төслийг  техникийн талаар хэрэгжүүлж болно гэж тэрээр үзэж байна. Красновын хэлснээр бол энэ зорилтыг биелүүлэхийн тулд  сансрын хөлгийг бага зэрэг шинэчлэх хэрэгтэй. «Союз» сансрын хөлгөөр гурван гишүүнтэй багийг Саранд хүргэж,Сарыг тойрон нисч дэлхийд буцах сансрын «зүтгүүр  хөлөгтэй» дэлхий орчмын тойрог замд удаа дараа залгах юм.