"Викиликс" сайт  ХХ1 зуунд эрх чөлөө, ил тод байдлын төлөө тэмцэлд  хувь нэмрээ оруулагчдын  дотор тэргүүлэх байр  эзлэж байна  гэж Снорре Вален үзэж байна. «Викиликс»  авилгал, хүний эрхийг зөрчсөн хэрэг явдал, цэргийн гэмт хэргүүдийн тухай  мэдээллийг нийтлэснээрээ  Нобелийн шагналд зүй ёсоор нэр дэвших эрхтэй гэж депутат үзэж байна. Өнгөрсөн онд тус сайт АНУ-ын Төрийн департаментын захидал  харилцаанаас дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэж шуугиан дэгдээсэн билээ. Дэлхийн олон оронд хамаатай нууц мэдээлэл эдгээр  баримт бичгүүдэд байгаа.