Худалдааны дүнгээр нэг баррель нефтийн үнэ  60 центээр нэмэгдэж 102 доллар 34 центэд хүрлээ. Мөн Нью –Йоркийн биржэд  «хар алтны» өртөг 90 доллар 86 центэд хүрэв. Нефтийн үнийн өсөлт Египетэд эмх замбараагүй байдал үргэлжилж байгаа болон АНУ-ын нефтийн нөөцийн өсөлтийн тухай мэдээллийг нийтлэсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.