АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама СДЗ-ийг хязгаарлан хорогдуулах тухай  орос-америкийн шинэ Гэрээг батласан баримт бичгүүдэд өчигдөр гарын үсэг зурав. АНУ-ын конгрессын сенат Гэрээг 12-р сарын 22-нд батласан билээ. Хоёр орны ерөнхийлөгч Барак Обама, Дмитрий Медведев нар  СДЗ-ийн тухай баримт бичигт 4-р сарын 8-нд Прага хотноо гарын үсэг зурсан  юм. Хоёр тал тус тус 1550 цөмийн цэнэг  байрлуулахыг баримт бичигт заажээ. Түүнээс гадна талууд стратегийн 700 цөмийн зэвсэг тээгчтэй байхаар тохиролцсон байна. Батлах жуух бичиг солилцох ёслол 2-р сарын 5-нд Мюнхенд болно. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон,ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар  аюулгүй байдлын асуудлаархи бага хурлын явцад уулзаж, баримт бичиг солилцосноор Гэрээ хүчин төгөлдөр болох юм.