Оросын засгийн газрын тэргүүлэгчид эдийн засгийнхаа стратегийн ач холбогдолтой  салбаруудад гадаадын хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх анхны багц арга хэмжээг дэмжлээ. Энэ цогц арга хэмжээ  хүнс, эмнэлэг, эм  зүй, банкны үйл ажиллагаа, газрын баялгийг ашиглах зэрэг хүрээг хамрасан гэж ерөнхий сайд Владимир Путин тодруулав. Түүний хэлснээр бол эдгээр арга хэмжээ хөрөнгө оруулагчдыг стратегийн ач холбогдолтой салбаруудад ирүүлэхэд туслана. Үндэсний аюулгүй  байдлыг хангахад нөлөөлөхгүй мөртлөө   төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд саад учруулж, уялдуулан зохицуулах ажлыг сунжруулж буй илүүдэл хуучирсан арга хэмжээг цуцлах хэрэгтэй гэж Владимир Путин хэллээ.