«Сар-9» гараг хоорондын автомат станц одоогоос 45 жилийн тэртээ дэлхийд анх удаа Сарны гадраг дээр Шуурган далай орчимд зөөлөн бууж, Сарны анхны гэрэл зургуудыг уламжиласан билээ. Тэгснээр Дэлхийн дагуулыг судлах хүрээнд ахиц дэвшил гарсан нь эргэлзээгүй. Эдүгээ Сарны тоосон, чулуулаг  гадрага дээр анхлан зам тавьсан зөвлөлтийн цуврал Сарнаа явагчийн хувилбаруудыг Лавочкины нэрэмжит үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний  нэгдлийн хосгүй музейд дэлгэн тавьжээ. Сансрын автомат станцуудыг чухам тэнд зохион бүтээсэн юм. «Сар-10»  станц Сарны анхны хиймэл дагуул болж, «Сар-16»нь  автомат аргаар дээж сорьц авч дэлхийд  хүргэсэн билээ. Өнгөрсөн зууны 70-ад онд ЗСБНХУ, АНУ зэрэг хоёрхон хэт гүрэн улс  Сарыг эзэмших хүрээнд өрсөлдөж байсан. АНУ-ын иргэд Саран дээр анх буужээ. Дараа нь түүнийг нэг их сонирхохоо болив. Харин хоёр зууны зааг дээр байдал өөрчлөгдөв. Одоо АНУ,Хятад, Энэтхэгийг оролцуулан хэд хэдэн улс  Сарыг эзэмших төлөвлөгөөтэй байна. Мөн чиглэлээр ажиллаж багагүй туршлага хуримтлуулсан  Орос улс ч  энэ өрсөлдөөнд оролцохыг сансар судлалын талаархи шинжээч Виктор Миненко  тэмдэглээд “Дэлхий хангалттай хэмжээний нөөцтэй. Сарны нөөц жишээ нь Сарны станцын хөгжилд шаардагдах мэт санагдана. Тэнд ус агуулах элемент, хөрс олж илрүүлвэл тэгж ашиглана. Ямар учраас одоо дээрх хэд хэдэн улс Сарыг сонирхох болсон бэ? Сар өөрөө  дагуулын хувьд сонирхолыг татахгүй байна. Сарыг эзэмших уриа улс орны пуужин-сансрын техникийн хөгжилд түлхэц үзүүлж байгаад хэргийн учир оршино. Түүнд хөрөнгө оруулах нь сансарын бүхий л дэд бүтцэд хөрөнгө оруулсан хэрэг болно. Энэ талаар л сонирхолтой байна” гэв. Оросын сарны жолоодлогт нислэгийн хөтөлбөр байнга ажиллагаатай баазыг Саран дээр байгуулах эцсийн зорилготой юм. Оросын пуужингийн техникийн томоохон үйлдвэрлэгч Хруничевын нэрэмжит төв Сар орчимын тойрог замд жолоодлогт станцыг байгуулахыг санал болгов. Тэр Дэлхийн дагуул болон барьж байгуулах  баазад очих  түшиц газар болно. Зөөгч пуужин Сарны төслийг хэрэжүүлэхтэй холбоотой гол асуудал болж байна гэж Виктор Миненко үзэж байна. Тэрээр хэлэхдээ “Ангараг буюу Сарны гадрагыг судлах экспедицид  30-40 тонн ачаа тойрог замд гаргах олон удаа ашигладаг хямд зөөгч пуужин шаардагдана. Хруничевын нэрэмжит төвийнхен  «Ангара» ангилалын 20,35,50,60 тонн ачаа тойрог замд гаргах пуужинг зохион бүтээхээр төлөвлөсөн. Ийм ангилалын зөөгч пуужинг боловсронгуй болгохгүй юм бол цаашдаа Сар, Ангараг гариг руу  экспедици явуулж чадахгүй” гэв. Хүрээлэн буй орчины бохирдуулахгүй эд анги бүхий зөөгч пуужин үйлдвэрлэх хэрэгтэй гэж шинжээч үзэж байна. Хруничевын нэрэмжит нэгдлээс мөн санал дэвшүүлсэн. Түүний хамт зөөгч пуужин нэлээд хямд байх ёстой. Сарны тойрог замын станц бол 2 дахь байгууламж юм. Хэд хэдэн модулиас бурэлдэх Сарны бааз төслийн хамгийн сонирхолтой хэсэг гэж шинжээч онцлоод “Хүн суудаг модулиас гадна Сарны баазын салшгүй нэг хэсэг болох биомодулийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Мөн эрчим хүчний модулийн асуудлыг ч сайтар бодож шийдвэрлэх хэрэгтэй. Нарны зайн  хураагуур дээр нь зүгээр л байрлуулахаас гадна эрчим хүчний буурьтай тоног төхөөрөмжийг ашиглахыг бодвол зохино. Эдгээр асуудлыг шийдвэрлэх угтвар нөхцөл бий. Түүнчлэн цацраг, бичил солир, температурын таагүй нөхцлөөс хамгаалах асуудал тулгарна. Зохион бүтээгчид энэ талаар нөр их ажил  хийх ёстой” гэв. Эхний үед  Сарны бааз 4 гишүүнтэй баг ажиллах 80 шоо метр бүхий нэгэн модулиас бүрэлдэнэ. Америкийн буюу хятадын сансрын нисгэгчдэд  туслахыг бодож баазыг байрлуулна. Иймээс талууд  тохиролцож асуудлыг иж бүрнээр шийдвэрлэх ёстой гэж шинжээч үзэж байна. Тэгвэл олон орны сансрын нисэгчид бүр харилцан зочлож, бие биеэ дайлах боломжтой болно.