Урьд нь Улсын Дум баталсан “Полицийн тухай” хуулийг оросын парламентын дээд танхим Холбооны зөвлөл сайшаалаа. Энэ баримт бичигт полицийн ажилтны эрх, үүрэг болон статусыг зааж өгсөн билээ. Хүн ам болон хууль сахиулах байгууллагын харилцаа холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулсан байна. Полицийн үйл ажиллагааны талаар иргэд санал гомдлоо илэрхийлэх call-төвийг нээх талаар баримт бичигт заасан байна. Дэг журам сахиулагчид баригдсан этгээдэд түүний эрхийг тайлбарлаж өгөх ёстой Мирандын дүрэм гэгчийг оруулсан нь энэ хуулийн шинэлэг зүйлийн нэг нь юм.