ОУ-д хувийн секторын хувь болон хувийн хадгаламжийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Москвад болж байгаа “Россия-2011” эдийн засгийн форум дээр Сангийн яамны сайд Алексей Кудрин ингэж мэдэгдлээ. Орос Улс энэ үзүүлэлтээрээ тэргүүлэгч орнуудаас хоцорч байгаа гэдгийг тэр хүлээн зөвшөөрлөө. Хадгаламж 28%-тай байна гэдэг иргэд санхүүгийн байгууллагад итгэж байгаагийн илрэл гэж Кудрин хэллээ. Улсын дэмжлэг сайн байсан учир Орос Улс  хямралд бусад орнуудыг бодвол хамгийн бага хэлмэгдсэн юм гэж тэр тэмдэглэлээ.