Оросын Үнэн алдартны сүм хийдийг төр засагтайгаа хамт хэт даврах үзлийг сөрөн зогсохыг ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев уриаллаа. Оросын Үнэн алдартны сүм хийдийн Архиерейгийн цугларалтад оролцогчидод хандаж гаргасан илгээлтдээ шашин хоорондын болон үндэстэн хоорондын зөвшилцөлийг бэхжүүлэх шаардлагатай байна гэж онцлон тэмдэглэжээ. Оросын ёс суртахууны уламжлалын үнэ цэнэтэй зүйлийн эх үүсвэр болсон  хүмүүнлэг ёс, эх оронч үзэл, шашныг тэвчих үзлийг бэхжүүлж, залуучуудыг ёс суртахууны хүмүүжлээр хүмүүжүүлэх нь Оросын Үнэн алдартны шашны сүм хийдийн үндсэн зорилго билээ гэж илгээлтэд өгүүлсэн байна.