Цагаан сарын баяр Сагаалганаар монголчууд болон буриадууд баярын ширээн дээрээ “цагаан идээ” тавих сайхан уламжлалтай. Энэ сайхан уламжлалынхаа дагуу Буриадын сүсэгтнүүдэд энэ жил онцгой бэлэг барилаа. Буддын уламжлалт сүмийн лам нар “Молоко Бурятии” нээлттэй хувьцаат компанийн бүтээгдхүүний үндсэн түүхий эд сүүг аравнайллаа. Мөн тус компанийн эцсийн бүтээгдхүүн аарц, цөцгий, йогурт, снежок зэргийг аравнайлсан байна. Сагаалганын үер эдгээр бүтээгдхүүнүүд онцгой ач холбогдолтой болно. Москвагийн зураг авалтын хэсэг Улаан-үдийн сүүний үйлдвэр дээр энэ гайхамшигтай ёс заншлын зургыг авч “Россия” холбооны сувгаар улс орон даяар дамжууллаа. Өнөөдөр баярын урд өдөр битүүлгээр “Молоко Бурятии” компанийн аравнайлуулсан энэ онцгой бүтээгдхүүн тус БН улсын дэлгүүрүүдэд худалдаалагдаж эхэллээ. Энэ завод сургуулийн хүүхдүүдийн хоолонд зориулж бүтээгдхүүнээ нийлүүлдэг учраас аравнайлуулсан сүүн бүтээгдхүүнүүд Улаан-Үдийн сургууль цэцэрлэгүүдэд очлоо.