Москвагийн "Домодедово" онгоцны буудалд үйлдсэн алан хядах ажиллагаанд хэлмэгдэгсдийн тоо 36 боллоо. Өнөөдөр шархадсан нэг хүн эмнэлэгт нас барсан байна. Онгоцны буудлын олон улсын хүлээлгийн зааланд 1-р сарын 24-нд дэлбэрэлт болсон юм. Төмөр утсны тасархай, төмөр шааригууд бүхий дэлбэрэх бодисыг амиан золиослогч этгээд угтан авагсдын дунд дэлбэлсэн юм. Энэ дэлбэрэх бодис 7 килограмм орчим тротилийн хүчин чадалтай байсан юм. Тэр үед 35 хүн амь насаа алдаж 120 хүн шархдаж эмнэлэгт хэвтсэн юм.