Дэлхийн зах зээл дээр Орос Улс өрсөлдөөний давуу талаа хадаглаж байна. Москвад болж байгаа эдийн засгийн форум дээр Сангийн яамны сайд Алексей Кудрин ингэж мэдэгдлээ. ОУ-ын ДНБ-ний 37% болж байгаа татварын дарамтын түвшинг тэр жишээ болгон дурдлаа. Энэ бол европын орнуудын дундаж үзүүлэлт юм. ОУ-ын нефть, хийн хүрээн дэх татвар 28% болж байгаа юм. “Энэ нь эдийн засгийн хувьд сайн орнуудын түвшинд байна гэсэн үг” гэж Кудрин тэмдэглэлээ. ОХУ-ын улсын өр ДНБ-ий 9,5%-ийг эзлэж байна. Европын тэргүүлэх орнуудад энэ үзүүлэлт аюулгүй байдлын хил ДНБ-ий 60%-тай байхад Япон улсад 200%-д “хэлбэлзэж” байна. Оросын эдийн засагт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлхийн тулд тааламжтай нөхцлийг бүрдүүлж өгөх ёстой гэж сайд хэллээ.