ДХЯ-ны олон нийтийг хүлээж авах байрны ажлын эхний өдрийн дүнг Орос Улсад гаргаж байна. Энэ хүлээн авах байрууд улс орны ихэнх бүс нутагт 2-р сарын 1-нээс ажиллаж эхэлсэн бөгөөд лхагва гаригаас орон даяар ажиллах боллоо. Янз бүрийн хүрээн дэх зөрчлийн талаар санал гомдлоо гаргасан зуугаад өргөдлийг хүлээж аваад байна. Өргөдөл болгоныг маш анхааралтай судлаж үзээд өргөдөл гаргагчид авсан арга хэмжээг мэдээлж байна гэж ДХЯ-аас мэдээлж байна. Тус яамыг шинэчлэх ажлын хүрээнд олон нийтийг хүлээж авах газрыг нээн ажиллуулж байгаа юм. Полицийн тухай хууль 3-р сарын 1-нээс хүчин төгөлдөр болно гэж үзэж байгаа юм. Энэ хууль нь хууль сахиулах байгууллага хүн амын харилцаа холбоог бэхжүүлэхэд чиглэгдсэн юм. Олон нийтийг хүлээн авах газраас гадна иргэд полицийн үйл ажиллагааны талаар санал гомдолоо мэдэгдэж болох call-төвийг нээгээд байна.