Орос улсын зүүн урд нутгийн Волгоград хотод өнөөдөр Сталинградын тулалдааны ялалтын 68 жилийн ойд зориулсан ёслолын ажиллагаа болж байна. Өнөөдөр Баатар хотод “Ялалтын зааг” эх оронч ажиллагаа явагдаж байна. Фашистууд сэтлэж чадаагүй Сталинградын хамгаалалтын тэргүүн шугам дээр байдаг 17-р танкны хөшөөний дэргэд энэ ажиллагаа болно. Танкны хөшөө болгон дээр улаан бөмбөлгүүд уясан 15 метрийн урт тууз байрлуулах бөгөөд ялалтын билиг тэмдэг болсон энэ баглааг Сталинградын бүх хамгаалагчдын гэгээн дурсгалд зориулж оюутан сурагчид хөөргөх болно. Волгоградад уламжлал ёсоор Амь үрэгдэгсэдийн талбай дахь мөнхийг галд цэцэг өргөж, Мамаевын толгой дээр цуглаан хийж ахмад дайчидтай уулзах уулзалт болно. Сталинградын ялалт өндөр үнээр олдсон юм. Ижил мөрөн рүү дайсныг оруулахгүйн төлөө 1 сая 200 мянган зөвлөлтийн дайчид алтан амиа өгсөн билээ. Дайсны тал мөн 1,5 сая хүнээ алдсан билээ. Энэ ялагдлын дараа Гитлер анх удаа Герман улсад 3 өдрийн гашуудал зарласан билээ.