ОУ-ын анхны ерөнхийлөгч Борис Ельциний тогтоож өгсөн оросуудын эрх, эрх чөлөөг хамгаалах туйлын зорилго нь хөдөлбөргүй байх ёстой гэж ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин мэдэгдлээ. “Оросын холбооны улс бүрэлдэн тогтох, ардчилал болон эрх чөлөөний туйлын зорилгыг төр улсын үйл ажиллагаа болон нийгмийн ухамсарт шингээж өгөхөд анхны ерөнхийлөгчийн үүрэг асар их байсан гэж” Борис Ельциний 80 насны ойд зориулж мягмар гаригт тоглосон хүндэтгэлийн концерт дээр Путин хэллээ. “Хүмүүс нь нээлттэй, хүмүүс өөрийнхөө сансан бодсноо амьдралд хэрэгжүүлэх боломжийг хангаж өгсөн эрх, эрх чөлөө нь хамгаалагдсан” ийм Орос орны төлөө бүхнийг хийх болно гэж ерөнхий сайд хэллээ.