Оросын Алс Дорнодын нийгэм-эдийн засгийг 2025 он хүртэл хөгжүүлэх улсын шинэ хөтөлбөрийн төсөл 4-р сар гэхэд бэлэн байх болно. Курилын арлуудад зориулсан дэд хөтөлбер түүнд багтах тухай ОХУ-ын бүс нутгийн хөгжлийн сайд Виктор Басаргин мэдээллээ. Сайд Курилын арлуудыг хөгжуулэх холбооны хөтөлбөрийн хүрээнд Кунашир аралд барьсан  барилга байгууламжуудыг өчигдөр сонирхон үзлээ. Барилга байгуулалтын дэд бүтцийн хүрээнд буурьтай ахиц дэвшил гарч, Курилын арлуудад нийгмийн ба амьжиргааны нөхцөл сайжрасныг тэмдэглэв. Басаргин ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн даалгавраар бүс нутгийг хөгжүүлэх асуудлуудыг шийдвэрлэхээр энд хүрэлцэн  иржээ.  Төрийн тэргүүн улс орныхоо түүхэнд анх удаа Курилын арлуудад 2010 онд айлчласан билээ.