Египетийн хүний эрхийг хамгаалах 50 гаруй байгууллага өнөөдөр хамтрасан мэдэгдэл гаргаж, цуст ажиллагаа улс оронд нь явагдахаас сэргийлэн сэрэмжлэхийн тулд огцрохыг ерөнхийлөгч Хосни Мубаракад уриалжээ. Улс төрийн бүх хүчин  ба  иргэний нийгмийн төлөөлөгчдийг оролцуулан боловсруулсан шинэ Үндсэн хуулийг батлах нь зайлшгүй чухал гэж тэд тэмдэглээд парламентын ба ерөнхийлөгчийн чөлөөтэй ил тод сонгууль зургаан сарын дотор явуулахыг шаардав. «Сая сая хүний жагсаал» гэгчэд оролцогчид өглөөнөөс Каирын төвд Тахрир талбайд цугларч байна. Олон мянган хүн египетийн бусад хотод хийх жагсаалуудад оролцоно.