Сочи хотод болох 2014 оны Өвлийн олимпийн аюулгүй байдлыг хамгаалахад 2 тэрбум доллар зарцуулах болно гэж оросын хүчний байгууллагын эх сурвалж мэдээллээ. Энэ бол Олимпын тоглолтын түүхэнд хамгийн дээд хэмжээний тоо юм. Хотын байрлалыг бодож үзвэл ийм зардал гарах боломжтой гэж шинжээчид үзэж байна.Хэдэн өдрийн өмнө Давосын форум дээр ерөнхийлөгч Дмитрий Медведев 2014 оны Өвлийн олимп, хөл бөмбөгийн дэлхийн аврага болон олон улсын бусад тэмцээнүүдийн аюулгүй байдлыг өндөр хэмжээнд хангана гэж амласан билээ. Ерөнхийлөгчийн гаргасан зохих захирамжийн дагуу иж бүрэн төлөвлөгөө боловсруулаад хэрэгжүүлж байна. Энэ захирамжийн нарийн ширийн зүйлийг мэдээлээгүй ч гэсэн Олимпт зориулж ДХЯ болон АБХА-нд шинэ бүтэцүүд байгуулж байна. “Олимп-2014” ДХЯ-ны төвд хамаарагдах сочигийн цагдаагийн газрын ажилтнуудын тоог 25 мянгад хүргэнэ. Хотын далайн талын хамгаалалтыг хилийн цэргийнхэн хариуцна.Одоо гэхэд л сочигийн барилга байгууламж дээр хүмүүс, тээврийн хэрэгсэл, ачааг нэгжиж байгаа ба дэлбэрэх бодис илэрүүлдэг төмөр хайгч рентген детектор ажиллаж байна. Ихэнх цэнгэлдэх хүрээлэн байрлаж байгаа Олимпийн паркыг одоо 2500 хүн хамгаалж байна. Тэнд бүх байршилийг хянахад арваад  ажиглалтын камер туслаж байна. Сочи хот тайван бус Хойд Кавказаас холгүй оршдгийг эхний ээлжинд тооцох хэрэгтэй гэж “Альфа” тусгай албаны ахмадуудын ассоциацийн тэргүүн Сергей Гончаров ярьж байна. Ийм учраас дээр дурдсан зарлага бүрэн бус нэмэгдэж болзошгүй. « Хэрвээ аюулгүй байдлыг бүрэн хангахгүй бол олон улс орнууд Олимпд оролцохоос татгалзана гэдгийг бид сайн мэдэж, ойлгож байна. Энд зарах 2 тэрбум доллар гэдэг бол хамгийн бага зардал. Домодедовод дэлбэрэлт зохион байгуулсан тэр дээрэмчид тайвширахгүй, Сочид болох Олимпиадыг заавал хорлон бусниулахыг оролдоно» гэж С.Гончаров хэллээ.Олимп зохион байгуулсан бусад орнуудын туршлагыг Орос Улс судлаж байна. Тоглолтын үеэр хотыг далайн талаас нь хамгаалах хэрэг гарсан Афины зуны олимпыг зохион байгуулсан Грек улсын туршлага илүү ашигтай гэж үзэж байна. Афин хотын амгалан тайван байдал Грек улсад 1,5 тэрбум долларын үнээр олдсон юм гэж Дэд бүтцийн инновацийн хүрээлэнгийн захирал Марина Удачина сануулж байна. «Сидней, Бээжинд гаргасан зардлыг бодвол энэ нь хамаагүй илүү зардал болж байгаа юм. БНХАУ-ын нийслэл бол хуурай газрын хот бөгөөд түүнийг далайн талаас хамгаалах шаардлага байхгүй байсан. Сочи хот бол далайн эргийн, уулархаг газар байрладаг хот тийм учраас газар зүйн байрлалаасаа авч үзсэн ч бүс нутаг дахь улс төрийн нөхцөл байдлаас авч үзсэн ч  аюулгүй байдлын талаар нэмэлт зардал гаргахаас өөр арга байхгүй” гэж М.Удачина хэллээ.Зөвхөн спортын цэнгэлдэх хүрээлэнгүүд аюулгүй байгаад зогсохгүй Олимпийн нэгдсэн тасалбараар зорчих наадмын зочдын явах тээвэр, зочид буудал, хурдны зам бас аюулгүй байх ёстой. Ийм учраас оросын хүчний байгууллагуудын өмнө маш хүнд даалгавар тулгарч байна. Энэ асуудлыг бүрэн шийднэ гэдэгт ОУОХ-нд итгэлтэй байна. Ингээгүй бол 2014 оны Өвлийн олимпийг өөр газар хийе гэсэн Гүрж улсын өдөөн хатгасан саналыг ОУОХ хүлээж авах л байсан шүү дээ.

 

 

 

 vvvv