Анхны ерөнхийлөгч Борис Ельциний хүчинд одоогийн Орос улс түүхийнхээ хамгийн хүнд хэцүү үед өөрчлөлт шинэчлэлийн замаасаа ухараагүй, урагшлан ахиж байсан юм. Өнөөдөр 80 насных нь ой болж байгаа Борис Ельцинд зориулан Екатеринбург хотод нээсэн дурсгалын хөшөөний нээлтийн ёслол дээр ерөнхийлөгчД.Медведев ингэж хэллээ.Уралын цайвар гантигаар хийсэн 10 метрийн өндөртэй энэ хөшөө урагшаа баттай, эрс шийдэмгий алхаж байгаа Ельцинийг дүрсэлсэн байна. ОУ-ын анхны ерөнхийлөгчийн шийдэмгий зан хатан зоригийг энэ хөшөөнд илэрхийлж чаджээ гэж Д.Медведев тэмдэглээд «Борис Ельцин  эх орондоо үнэн голоосоо хайртай, түүний нэгээхэн хэсэг нь байсан юм. Тэр үнэхээр зоригтой шийдэмгий хүн байсан бөгөөд өөрийнхөө байр суурийг байнга ургаш ахиулж байсан юм. Энэ бол маш хэцүү бөгөөд тухайн цаг үед ингэхээс өөр арга байгаагүй юм. Түүний энэ зан чанар л  манай улсын оронд тулгарсан хүнд хэцүү үеийг даван туулах, шинэ улс бүрэлдэн тогтох суурийг бий болгоход тусласан» гэж ОХУ-ын одоогийн төрийн тэргүүн хэллээ.Манай орны одоогийн хөгжлийн үндэс суурийг яг тэр үед л тавьсан юм. Энэ бол зах зээлийн эдийн засаг, орчин цагийн улс төрийн систем, бүх ард түмний санал хураалтаар баталсан одоо үйлчилж байгаа Үндсэн хууль зэрэг юм гэж ерөнхийлөгч санууллаа. Үүний үр дүнд  бид мэдээж хэрэг олон янзын асуудалтай, урагшлан ахиж, хөгжин  дэвжиж байгаа орчин цагийн улсад амьдарч байна гэж Д.Медведев тэмдэглэлээ.Анхны ерөнхийлөгчийн бэлэвсэн гэргий Наина Ельцина хөшөөг нээх ёслол дээр хэлэхдээ түүний амьдралын ихэнх хэсэг нь тэр үеийн Свердловск одоогийн Екатеринбург хоттой холдбоотой байсан гэлээ.Энд бид хоёр танилцаж бие биендээ хайр сэтгэлтэй болж 50 жил хамтран амьдарсан гэж Наина Ельцина ярихдаа сэтгэл нь догдлож нулимс унагаж байлаа. «Борис Николаевич ажил үйлсдээ өөрийгөө зориулж байсан. Тэр энд Екатеринбургт ч Москвад ч тэгж л ажиллаж байсан. Тэр бүх ажлаа зүрх сэтгэлээрээ дамжуулан хийдэг байсан юм. Ийм учраас л зүрх нь ачааллаа даагаагүй байх. Борис Николаевичийн амьдралыг уртсгахын тулд би жаахан ч гэсэн юм хийж чадах байсан бол уу гэж одоо би боддог юм. Мэдээж хэрэг би юу ч хийж чадахгүй басан нь ойлгомжтой. Яагаад гэвэл тэр тийм л хүн байсан юм. Өөрийнхөө хашиж байсан албанд тэр өөрийгөө бүрэн өгдөг байсан юм.Орос улсыг эрх чөлөөтэй, ардчилсан улс болгох тэр ариун үйлсийн төлөө тэр өөрийгөө бүрэн өгсөн юм» гэж Наина Ельцина хэллээ.Тэр улс орноо цэцэглэн хөгжүүлхийг л хүсэж байсан. Түүн хувьд бүхнийг орлож байсан Орос орондоо тэр үнэхээр хайртай байсан юм гэж Наина Ельцина дурсан санаж байна. Тийм ч учраас төрийн тэргүүн байхдаа хэлсэн “ОУ-аа хайрлацгаая” гэсэн сүүлчийн үг түүний хувьд бүх амьдралын утга учир нь байлаа.