Оросын засгийн газрын кино урлагийг хөгжүүлэх зөвлөл кино үйлдвэрлэлийн эдийн засаг, хүүхэд залуучуудад зориулсан кино, кино урлагийн боловсрол зэрэг асуудлыг өнөөдөр авч үзэж хэлэлцэнэ. ОХУ-ын өрөнхий сайд Владимир Путин зөвлөлийн хуралдааныг даргалах юм. Засгийн газрын киноны асуудал эрхлэсэн зөвлөлийн гишүүн нэр хүндтэй найруулагч, продюсер, шүүмжлэгчид Москва орчмын Оросын улсын киноны сангийн байранд хуралдана. Энэ киноны архив дэлхийн хамгийн томоохоны нэгний хувьд Гиннесийн дээд амжилтын номд орсон юм. Дэлхийн киночдын бүтээсэн 60 мянга гаруй кино цуглууллагад нь байгаа.Зөвлөлт засгийн үед бүтээгдсэн бүх кино тэдгээрийн дотор байна. ЗХУ-д кино дан улсын хөрөнгөөр бүтээгдэж байсан. Одоо байдал өөр болсон. Улсаас кино урлагийг дэмжих холбооны нийгэм-эдийн засгийн сангаас бух киноны  зөвхөн нэг хэсгийг санхүүжүүлж байна. Өнгөрсөн оны 3-р сард байгуулагдсан сан улсын төсвөөс бараг 3 тэрбум рубль авчээ. Эдгээр хөрөнгө мөнгийг оросын кино үйлдвэрлэлд тэргүүлж буй продюсерийн найман компанид хуваарьлаж өгсөн юм. Улсаас санхүүжүүлэх ийм загвар хэр үр ашигтай байна вэ? Улсаас кинонд дэмжлэг үзүүлэх урьдын загвараас юугаараа давуутай вэ? Сангийн гүйцтгэх захирал Сергей Толстиков сангийнхаа үйл ажиллагааны анхны дүнг зевлелийн хуралдаан дээр хөндөж ярина. Сергей Толстиков «Соёл» телевизийн сувгаар хэдэн өдрийн өмнө хэлсэн үгэндээ ажигласан зүйлээ тодорхойлохдоо «Үйлдвэрлэх киноны тоо цөөрөх бололтой гэж  загварыг сольсон үед бодогдсон. Гэвч  одоо хангалттай тооны кино бүтээгдэж байна. Бид тэргүүлэх 36 төсөл болон нийгэмд чухал ач холбогдолтой гэгч 18 төслийг санхүүжүүлж түүнчлэн киног нь 1 сая гаруй хүн үзсэн компаниудын долоон төслийг хэрэгжүүлэхэд тусласан. Зөвхөн мөн чиглэлээр санхүүжүүлэлт нэлээд их үр дүнд хүрч байна. Оросын соёлын яамнаас  киноны хөгжилд бас хөрөнгө гаргаж, нэлээд үр бүтээлтэй хуваарьлаж байгааг мартаж болохгүй. Үйл явц ерөнхийдөө хэвийн явагдаж байна гэж бодож байна. Түүнийг нааштай үнэлж болно. Бид ямар үед ямар төслийг хэрэгжүүлэхэд хичнээн хэмжээний хөрөнгө төвлөрснийг мэддэг. Байдлыг бүрэн хянан шалгаж байна гэлээ. ОХУ-ын кино урлагийг холбооны төсвөөс татаас олгож дэмжих дүрэмтэй холбоотой засгийн газрын  шинэ тогтоол 2011 оны 1-р сарын нэгэнд хүчин төгөлдөр болсон. Сергей Толстиков тогтоолыг тайлбарлан хэлэхдээ «Буурьтай өөрчлөлт гарахгүй. Шинэ баримт бичиг түрүүчийнхтэй төстэй байна. Илүү чөлөөтэй ажиллах боломж компаниудад олгох параметрууд нь өөрчлөгдсэн. Тухайлбал тэд бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино бүтээх болон киноны зах зээл, кино  наадмыг дэмжих боломжтой боллоо. Эцэст эдгээр хөрөнгийг  нийгэмд ач холбогдолтой кино үйлдвэрлэхэд зарцуулж болохыг баримт бичигт заажээ. Бид эдгээр кинонд тэртэй тэргүй херенге гаргаж байсан» гэв. Оросын киног татаас олгох өөрөөр хэлвэл төсвийн буцалтгүй хөрөнгөөр дэмжиж байгаа нь чухал юм. Эдгээр хөрөнгийг улсад буцаахгүй. Продюсерын компани орлогынхоо таван хувийг холбооны санд шилжүүлвэл болно.