Белоруссийн өндөр тушаалын түшмэдүүдийн эсрэг ЕХ-ноос авсан хориг арга хэмжээний эсрэг Белоруссийн төр засаг хариу барих болно. Энэ тухай даваа гаригийн орой тараасан Белоруссийн ГХЯ-ны мэдэгдэлд өгүүлсэн байна. Энэ баримт бичигт ЕХ-ны зөвлөлийн гаргасан шийдвэрт гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд белоруссийн удирдлага яг ижил арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон гэдгийг дурдсан байна. Яг ямар арга хэмжээ авах гэж байгааг дурдаагүй байна. ЕХ-нд орохыг хориглосон “хар дансанд” 158 хүн багтсан бөгөөд ерөнхийлөгч Александр Лукашенко болон түүний хоёр хүү бас оржээ.