Буриадын нийслэл Орос Улсын нутаг дэвсгэр дээрх хамгийн эртний хот гэсэн цол авч магадгүй. Энэ жил албан ёсоор 345 жил болно гэж тооцож байгаа Улаан-Үд хотын насыг тодорхойлох зохион байгуулах хороог хотын зөвлөлийн дэргэд байгуулсан байна. Харин хотын захд 2300 жилийн настай “Хүннүгийн Сужа хотхон” гэдэг археологийн үнэт дурсгал байдаг юм. Дагестаны өмнөд хэсэгт оршдог Дербент хотыг ОУ-ын нутаг дэвсгэр дээрх хамгийн эртний хот гэж өнөөдөр тооцож байгаа юм. Каспийн тэнгисийн үүд хаалга болсон Дербент хотын эртний нэр нь манай эрний өмнөх 6-р зуунд хамаарагдаж байгаа юм.