Пакистан улс сүүлийн хэдэн жил цөмийн зэвсгээ хоёр дахин нэмэгдүүлж Энэтхэг улсаас давуу болсон байна. Одоогийн байдлаар Исламабад 100 гаруй цөмийн цэнэгт хошуутай төхөөрөмжтэй байна. Америкийн эрдэмтэдийн холбооны цөмийн мэдээлэлийн хөтөлбөрийн захирал Ханс Кристенсен “Буллетин оф атомик сайентистс” сэтгүүлд энэ шинэ мэдээлэлүүдийг өгсөн байна. Задлах материалуудыг үйлдвэрлэхийг хориглох олон улсын гэрээг бэлтгэх АНУ-ын  хүчин чармайлтыг хяхан боогдуулж байгаа цорын ганц улс бол Пакистан юм.