Каир хотод “сая хүний марш” хийнэ гэж египетийн сөрөг хүчин амлаж байна. Энэ өдөр “Египет улсын хувьд шийдвэрдэгч өдөр” болно гэж эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулагчид мэдэгдэж байна. Ерөнхийлөгч Мубарак болон дөнгөж сая тангараг өргөсөн засгийн газрыг огцруулахыг шаардаж байна. Төр засаг өчигдөр орой үндсэн асуудлаар яриа хэлэлцээ хийе гэж сөрөг хүчнийг уриалсан боловч эсэргүүцэгчид энэ саналыг хожимдсон утгагүй зүйл гэж үзсэн байна. Энэ улс төрийн тодорхой бус байдлыг, аль талы нь хүлээж авах нь тодорхойгүй байгаа арми шийдэх болоод байна. Египет улсад байдал тогтвортой болно гэдэгт ОУ найдаж байгаагаа илэрхийллээ. Энэ улсад очихгүй байхыг даваа гаригт тараасан ГХЯ-ны мэдэгдэлд уриалсан байна. Египет улсад байгаа эх орон нэгтнүүдийнхээ аюулгүй байдлыг хангахыг Каирт байгаа ОУ-ын элчин сайдын яаманд даалгасан байна.