Курагиногоос Кызыл хүрэх Тува улсын анхны төмөр зам “мухар” зам болохгүй цаашаагаа Монгол улс хүрч дараа нь Зүүн Өмнөд Ази руу гарна. Энэ санал санаачлагыг холбооны төв дэмжсэн бөгөөд Монгол улсын төр засагтай хамтын ажиллагааны хүрээнд Баруун Монголын эрдэс түүхий эдийн баазыг эзэмшихэд нэвт гарах вариант нь оновчтой гэж үзсэн байна. Саяхан Москвагаас эргэж ирсэн тус бүсийн тэргүүн Шолбан Кара-оол өнөөдөр энэ тухай Кызылд мэдэгдсэн байна. Курагино-Кызылын төмөр замын төслийг Тувагаар дамжин Баруун Монгол орох нэвт төмөр замыг тооцон дахин боловсруулах болсон гэж тэр хэлсэн байна.