Орос Улсын хотуудад гараандаа орж байгаа аюулгүй Рунетийн долоо хоногийн анхаарлын төвд Интернетийн сүлжээн дэх оросын сегментийг кибер аюулаас хамгаалах асуудал байх болно. Энэ наадмын хүрээнд дугуй ширээний ярилцлага, семинар, үзэсгэлэн, танилцуулга, уралдаан тэмцээн явуулах болно. Интернет аюулгүй байдлын ёс сутрахууны төлөвшилт ба хууль тогтоомж, мониторинг ба статистикийн асуудал, аюулгүй байдлын анхан шатны сургалт ба гэгээрүүлэх ажил, шинэ аюул ба түүнээс хамгаалах арга барил зэрэг сэдвүүд хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд орсон байна. Москвад “долоо хоногийн” ажиллагаа, Рунет дэх хууль бус контентын эргэлтийн асуудалд зориулсан “дугуй ширээний” ярилцлагаар эхлэх юм байна.