Бүх оросын болон Москвагийн тэргүүн хамба Кириллийн тэргүүн хамбын сэнтийд заларсны 2 жилийн ойд зориулсан Аврагч Христосын сүмд ном хурах ёслол эхэллээ. Оросын Үнэн алдартны шашны тэргүүн ламаас гадна гол сүмд энэ баярт оролцохоор ирсэн зуугаад лам бас ном хурна. Гол сүмд мянга гаруй жирийн сүсэгтнүүд ирсэн байна. Тэргүүн хамба Кирилл бол “зөвхөн сүм хийдийн тэргүүн биш сүм хийдийг болон төрийг холбон өгч байгаа бусдыг өөртөө соронз мэт татагч эгэл бус хүн билээ” гэж Митрополит Иларион Алфеев тэмдэглэлээ. Хамба Кирилл бол үнэхээр төгс эрдэмтэй, сүм хийдийн асар их туршлагатай, аливаа асуудлыг маш сайн мэдэрч чаддаг хүн билээ гэж Алфеев онцлон тэмдэглэлээ.