СДЗ-ийг хорогдуулах тухай орос, америкийн гэрээг баталсан хууль өнөөдөр “Российская газета” сонинд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр боллоо. Өнгөрсөн долоо хоногт оросын парламентийн хоёр танхим гэрээг баталсан бөгөөд дараа нь баталгааны хуулинд ерөнхийлөгч Д. Медведев гарын үсэг зурсан юм. Прага хотод  талууд 2010 оны 4-р сарын 8-нд гэрээнд гарын үсэг зурсан билээ. Хоёр тал долоон  жилийн турш баримт бичигт заасны дагуу СДЗ-ээ хорогдуулах ёстой.