Анхны ерөнхийлөгч Борис Ельциний хүчинд одоогийн Орос улс түүхийнхээ хамгийн хүнд хэцүү үед өөрчлөлт шинэчлэлийн замаасаа ухараагүй, урагшлан ахиж байсан юм. Өнөөдөр 80 насных нь ой болж байгаа Борис Ельцинд зориулан Екатеринбург хотод нээсэн дурсгалын хөшөөний нээлтийн ёслол дээр ерөнхийлөгч Д.Медведев ингэж хэллээ. Хөшөөний нээлтийн ёслолд анхны ерөнхийлөгчийн бэлбэсэн гэргий Наина Ельцина болон түүний хоёр охин байлцлаа. Уралын цайвар гантигаар хийсэн 10 метрийн өндөртэй энэ хөшөө урагшаа баттай, эрс шийдэмгий алхаж байгаа Ельцинийг дүрсэлсэн байна. ОУ-ын анхны ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж эхэлсний 20 жил, түүний төрсний 80 жилийн ойд зориулсан ажиллагаа төрсөн хот Екатеринбург болон Москва, Пермь, Казань хотуудад ёслол төгөлдөр болж байна.