Оросын жудочид 1-р сарын 29-30-ны өдрүүдэд Тбилисид болсон  дэлхийн цом булалдах тэмцээнд  2 алт, 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртлээ. Гүржийн тамирчид  2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль тус тус  авчээ. Түүнчлэн Азербайжан, Казахстан, Украины жудочид  тус  бүр  нэг алтан медальтай байна. Дэлхийн 27 орны 200 тамирчин Тбилисид  болсон жудогийн цом булаалдах тэмцээнд  оролцлоо.