Оросын бүс нутгийн хөгжлийн сайд Виктор Басаргин Курилын арлуудад хийх ажлын айлчлалаа Кунашир аралд хүрэлцэн очиж эхлэв. Тэрээр тус аралд Өмнөд Курильск-Головино зам сэлбэн  засварлах  шинэчлэх ажил болон  орон сууц, нийгмийн хүрээний барилга байгууламжийн  байгуулалт, орон нутгийн үйлдвэрүүдийн ажилтай танилцана. Сайд ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн зохих даалгварыг биелүүлэх хүрээнд Курилын арлуудын хөгжлийн асуудлыг шийдвэрлэхээр бүс нутагт  хүрэлцэн ирлээ. Төрийн тэргүүн 2010 оны 11-р сард Курилын бүс нутагт анх удаа айлчилсан билээ.