ЕХ-ны гишүүн орнуудын ГХ-ийн сайд нар өнөөдөр Брюсельд Белоруссын эсрэг багц хориг арга хэмжээг батлана. ЕХ-нд  зорчихыг 150 хүнд хориглож, европын банкуудад дансы нь битүүмжлэнэ. Сайд нар Белоруссын төлөө «Дорнод түншлэл» хөтөлбөрийн хүрээнд төслүүдийн санхүүжилтийг түр зогсоох асуудлыг авч үзэх юм. ЕХ-оос улс төрийн бүх хоригдолыг суллах гол шаардлагыг Белорусст тавьсан. Европын парламент 2010 оны 12-р сарын 19-ны  ерөнхийлөгчийн сонгуулийн дараа сөрөг хүчний  төлөөлөгчдийг залхаан цээрлүүлсэнтэй холбогдуулан Белоруссын талаар хатуу тогтоол гаргав.