Нефтийн «Лукойл» компани болон оросын шатдаг хий үйлдвэрлэгч томоохон «Новатэк» компаниуд  оросын ажилтнууд, тэдний гэр бүлийн гишүүдийг Египетээс нүүлгэн шилжлүүж  эхлэв. Спорт, аялал жуулчлалын  яам болон Оросын аялал жуулчлалын  алба  жуулчдын нэрсийн жагсалтыг бэлтгэж, Онцгой  байдлын яаманд дамжуулжээ. Оросын иргэдийг египетийн амралт сувиллын газруудаас нүүлгэж  шилжүүлж болзошгүй. Оросын аялал жуулчлалын байгууллагын ажилтнууд одоо тэнд ажиллаж, байдлыг ажиглаж байна. Москвагийн аялал жуулчлалын агентлагууд улс төрийн хямрал гаарч байгаа учир Египетэд очихоос татгалзах  тухай Оросын спорт, аялал жуулчлалын яамны захирамжийг үндэслэн Египетэд амрах эрхийн бичгийг худалдахаа болисон байна. Засаг захиргааг сольж, эдийн засаг, улс төрийн шинэтгэл явуулахыг шаардсан эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн тус улсад 1-р сарын 25-нд эхлээд  өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Шатаах , тонон дээрэмдэх ажиллагаа гаарч, 150 хүн эмх замбараагүй байдлын золиос болов. Оросын спорт  аялал  жуулчлалын яамны  мэдээлснээр  оросын  40 мянга орчим иргэн  Египетэд амарч байна.