Тээврийн аюулгүй байдал хариуцсан ДХЯ-ны орлогч сайдын орон тоог Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев бий болголоо. Ерөнхийлөгч цагдаагийн хурандаа генерал Виктор Кирьяновыг энэ орон тоон дээр шууд томиллоо. “ДХ-ийн яаманд  тээврийн аюулгүй байдал хариуцсан бас нэг орлогч сайдын орон тоо бий болгохоор шийдэж, цагдаагийн хурандаа генерал Виктор Кирьяновыг томиллоо” гэж Дмитрий Медведев ОХУ-ын ДХЯ-ны сайд Рашид Нургалиевтэй уулзахдаа мэдэгдлээ. Агаарын, төмөр замын болон бусад бүрдүүлэгч иж бүрдлийн аюулгүй байдлын тухай ярьж байна гэж төрийн тэргүүн тэмдэглэсэн байна.