Орос улс 2010 онд  алт валютын нөөцдөө хамгийн их хэмжээний алт худалдан авчээ. Үнэт төмөрлөгийн нөөц бараг гуравны нэгээр нэмэгдэж, 784 тонноос давсан байна. Ийм хурдац Орост дэлхийн хэмжээнд 8-р байр эзлэх боломж олгож, «алтны нөөцийнхөө» хэр хэмжээгээр түрүүлэгчийн нэг болгож мэднэ. Хямралаас хойш дэлхийд валютын ханш хэлбэлзэж байгаа нөхцөлд алт цорын ганц тогтвортой  хөрөнгө хэвээр байна. Орос олон улсын  нөөцдөө алтны хувь хэмжээг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Тэгэх багагуй боломж байгаа. Статистикийн тоо баримтуудаас харахад Оросын нөөцөд алт 7 гаруйхан  хувь эзлэж байхад зарим улсад тэн хагасы нь эзлэж байна. Иймээс эдгээр улс алтны  нөөцөө нэмэгдүүлэлгүй зарим тохиолдолд бүр худалдаж байна. Оросын Төв банкны мэдээлснээр жил дутам 100 гаруй тонн алт худалдан авдаг. Энэ нь маш чухал тренд  гэж Оросын банкуудын холбооны өрөнхийлөгч Гарегин Тосунян  үзэж байна. Тэрээр хэлэхдээ : « Алт валютын нөөц олон төрлийн валютаас бүрэлдэж байгаа нь сайн байна. Нэгэн үе  доллар 80 хүвь эзлэж байсан. Хожим европын валют нэмэгдсэн юм. Алт тогтвортой тэнцэл  ямагт байсан, байсаар ч байгааг харгалзвал манай орон валютын нөөцөө гол төлөв алтаар бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Тэр тусмаа валютын зах зээлийн байдал тогтвортой бус байна. Доллар, еврогийн ханшийн хэлбэлзэл олон асуудлыг үүсгэж байна» гэв. Өнгөрсөн онд АНУ,Германи, Франц зэрэг томоохон хөгжингуй орнууд алтны нөөцөө урьдын хэмжээнд хэвээр байлгасныг дурдая. 2009 оны хэлэлцээрээр  алтны худалдах  хязгаар 400 тонн байсан ч эдгээр улс алт худалдахгүй, худалдан авахгүй ч байсан. 2010 онд тус хэлэлцээрт нэгдэгсэд дөнгөж 6,5 тонн үнэт төмөрлөг худалджээ. Алтны нөөц нь ийнхүү тогтворжсон явдал эдгээр улсын алт валютын нөөцөд алтны эзлэх хувь хэмжээтэй холбоотой. Зарим улс тухайлбал АНУ-д  мөн хувь хэмжээ 75 хувьд хүрсэн.Цаашид нэмэгдүүлвэл тэнцвэрийг алдаж мэднэ.  Алт хамгаалах хэрэгсэл байхаа болино. Алтны эрин улирсан гэсэн саяханы таамаглал 2008 оны хямралаас хойш бүтсэнгүй. Алтан стандарт буцаж байна. Еврогийн бүст нэгдсэн зарим улсын өөрийн асуудал дэлхийн эдийн засгийг сэргээхтэй холбоотой эрсдлийг   хэвээр нь байлгах уршигтай. Энэ нь алтны үнийг өндөр хэвээр нь байлгаж, бүр нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлж байна. 2010 оны дүнгээр зөвхөн Саудын Арави үнэт төмөрлөгийг Оросоос илүү идэвхтэй худалдан авчээ.Эдгээр хоёр улс дэлхийн нефтийн томоохон  борлуулагч  бөгөөд гадаадад их хэмжээний  өр тавиагүй. Тэд энэ онд ч энэ талаар «өрсөлдөж» болзошгүй. Ямар байсан ч Орос алтны нөөцөө юуны түрүүнд тогтворжуулах хөрөнгө, «аюулгүй байдлын нэг ёсны найдвартай  зөөлөвчийн» хувьд нэмэгдүүлэх бодлоготой байна.