Курилийн тухай ойлгоцоо Токио өөрчилж чадахгүй байна. ОУ-ын Бүс нутгийн хөгжлийн яамны сайд Виктор Басаргин Кунашир, Шикотан, Итуруп арлуудад очсон явдалд Токио “ихээхэн харамсаж” байгаагаа даваа гаригт илэрхийллээ. Өнгөрсөн жилийн 11-р сарын 1-нд Орос улсын төрийн тэргүүн тус аралд айлчилсны дараа Өмнөд Курилд сүүлийн хоёр сард очиж байгаа засгийн газрын 3 дахь төлөөлөгчид тэд юм. Курилийн цуваа дөрвөн арлуудын эргэн тойрон дахь маргааны талаархи оросын байр суурийг бэхжүүлж байна гэж үүнийг Токио хүлээж авч байгаа юм. Энэ удаа сайдыг Курилийн арлуудад очоогүй байхад эмзэглэж эхэллээ. Тус арлын хүн амын амьжиргааг дээшлүүлэх, орон сууц барих, дэд бүтцийг тэр дундаа боомтын аж ахуйг хөгжүүлэх зэрэг асуудлаар ерөнхийлөгчийн тусгай даалгаварыг биелүүлэхээр В.Басаргин тэнд очсон юм. “Курилийн багц” асуудлыг хурдан, эмзэглэх зүйлгүйгээр даван туулахын тулд японы түншүүддээ туслахын тулд ерөнхийлөгч Д.Медведев албан ёсны Токио болон японы бизнест бүс нутагт эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхижүүлэхийг уриалсан билээ. «Бид Курилийг хөгжүүлэх ёстой. Энэ нь бид япон түншүүдтэйгээ ажиллахад бэлэн бус байна гэсэн үг биш ээ. Бид эдийн засгийн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн байна. Курилын арал дээр байсан янз бүрийн түүхэн зүйлүүдийг тооцож үзэхэд бид бэлэн байна. Энэ бол үнэн зүйл, Бид тэдэнтэй ажиллахад бэлэн байна. Тэгэхдээ энэ нь өөрийн нутаг Курилээс татгалзах гэж байна гэсэн үг биш ээ. Манай түншүүд үүнийг л сайн ойлгох хэрэгтэй» Дмитрий Медведев  гэлээ.Виктор Басаргины аралд ажил  хэргээр очсонд ихэд эмзэглэн хандаж байгааг харахад, Токио, ОУ, Курилийн арлуудад шинэлэг байдлаар хандаж чадахгүй гэдэг нь харагдаж байна. Японы ГХЯ-ны сайд Сэйдзи Маэхара 2-р сарын 10-нд Москвад 3 өдрийн айлчлалаар ирэхдээ нөгөө л хуучин “дипломат тээштэйгээ” ирэх нь ээ.

Тэрээр 12-р сарын 4-нд Өмнөд Курилийн арлууд дээгүүр “агаарын аялал” хийж оросын энэ арлуудын үзэсгэлэнтэй сайхныг агаараас бахдсан явдал, нутаг дэвсгэрийн маргаантай асуудалд хандах японы хандлага хэвээрээ байгаа гэдгийг батлаж өглөө. Ямар ч байлаа гэсэн шинэ онд болох орос,японы анхны яриа хэлэлцээ Курилын арлуудын маргааны эргэн тойронд болохгүй гэж найдаж байна гэж ОШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн япон судлалын төвийн удирдагч Валерий Кистанов яриад: «Японы ГХЯ-ны сайд ОУ-д айлчилахаар нилээд дээр үеэс төлөвлөж байсан юм. Маш олон асуудал тэр дундаа газар нутгийн асуудал ихээр хуримтлагдсан тул уулзах зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм. Газар нутгийн асуудал гол болвол сайн юм болохгүй. Хэлэлцэж шийдвэрлэх ёстой маш олон асуудал орос, японы харилцаанд байсаар байна. Юуны түрүүнд эдийн засгийн болон соёлын хамтын ажиллагааг ургаш ахиулах хэрэгтэй байна. Хэрвээ газар нутгийн асуудал дээр гацаад байх юм бол энэ айлчлал үр дүнд хүрэхгүй. Арлуудын асуудлыг арай өргөн хүрээнд авч үзэх хэрэгтэй» гэлээ.Курилийн арал дээр худалдаа эдийн засгийн онцгой бүс байгуулахад Япон улсыг оролцохыг Орос Улс санал болгож байна. Алс Дорнодыг эрчимтэй эзэмших төлөвлөгөөнд энэ төсөл тусгалаа олсон байгаа. Хэрвээ улс төрийн улиг болсон ойлголт Токиогоос салахгүй бол Хятад, Өмнөд Солонгос улсууд Курилийг хөгжүүлэхэд өөрийн хөрөнгө оруулалт, технолог, ажиллах хүчнээ санал болгож Японыг гүйцэж түрүүлэх магдалал өндөр байна.