Египет улс шинэ эмх замбараагүй байдлын өмнөхөн. 1-р сарын 25-нд болсон үймээн самууныг улс орон арай гэж даваж байхад дахиад өргөн хэмжээний үймээн болж магадгүй байна. Олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалыг санаачилсан египетийн сөрөг хүчин өнөөдөр бүх нийтийн ажил хаялт зарлахыг уриаллаа. Мягмар гаригт “сая сая эсэргүүцэгчдийн марш” төлөвлөөд байна. Кайрын төв талбайн Тахрирт иймэрхүү  уриа  дуулдаж байна. Хөл хорих цаг зарласан ч гэсэн тэнд арваад мянган хүн хонолоо. Энэ бол сөргөлдөөн улам ихсэж байгааг харуулж байна гэж Оросын стратегийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Аждар Куртов үзэж байна. «Египет улсад болсон энэ үйл явдал олон шинжээчдийг  гайхширууллаа. Учир нь энэ улс Арабын ертөнц дэхь үлгэр жишээ тогтвортой улс гэж тооцогддог юм. Мэдээж хэрэг асуудал хуримтлагдсан нь үнэн гэхдээ Мубарак төрийг хатуу гараар барьж байсан нь илэрлээ. Армийн хүрээнээс гарсан тэрээр улс оронд онц байдал зарлалаа. Барууны чиг баримжаатай сөрөг хүчин дарагдсан, лалын сөрөг хүчинд индэр олгохгүй байгаа үед ийм байдал болно гэдэг үнэхээр байж боломгүй. Таамаг алдаатай байсан нь илэрлээ. Арабын улсуудад хуримтлагдсан хуурай мөчирт нэгээхэн оч үсэрхэд л гал авалцана гэдэг нь Тунисийн жишээн дээрээс харагдаж байна. Одоо Египетэд нөхцөл байдал харилцан адилгүй байна. Нээлттэй сөргөлдөөний хүчинд хэн нь ч хэнийгээ дийлж чадахгүй байсан оросын 1917 оны эхний байдал одоо ажиглагдаж байна» гэж Аждар Куртов ярилаа. Египетийн төр засаг болон сөрөг хүчин юу ч хийхгүй байна гэсэн үг биш ээ. Аль аль нь байдлыг өөрийн талд ашиглахыг хичээж байна. “Египетийн эдийн засгийн итгэлтэй байдлыг буцаах”, хүнсний бүтээгдхүүнд олгох мөнгөн тусламжийг үргэлжлүүлэх, инфляцийг хяналтад байлгах, хүн амыг ажлаар хангах зэрэг даалгаврыг Хосни Мубарак засгийн газарт өгсөн байна. Шинэчлэл тийш хийж байгаа хөдөлгөөнийг идэвхжүүлж, бусад намуудтай яриа хэлэлцээ хийхийг тэр бас даалгасан байна. Үгээрээ улс оронд үүссэн эсэргүүцлийн хөдөлгөөнийг намжаахыг оролдож байна. Сөрөг хүчин өөрийн зүгээс нягтруулах ажиллагаа явуулж байна. Урьд нь тархай бутархай байсан сөрөг хүчнүүд тэр дундаа “Ах дүү лалын шашинтнууд минь”  хориотой бүлэг, МАГАТЭ-гийн удирдагч асан Мухаммед аль-Барадейтэй төрийн эрх баригчтай хийх хэлэлцээрт оролцох бүрэн эрхээ аль хэдийн хуваасан байна. Аль-Барадей, Мубаракыг огцруулахын төлөө тэмцэж байгаа бөгөөд ингэснээр шилжилтын засгийн газар байгуулах зам нээгдэнэ гэж үзэж байна. Барууны орнуудын дэмжлэгийг алдсан учраас египетийн ерөнхийлөгчийн байдал хүнд болоод байна. АНУ болон Барууны холбоотнууд нь Мубаракаас жагсагчдын эсрэг хүч хэрэглэхгүй байж чөлөөт сонгууль явуулах боломжийг бий болгохыг шаардлаа. Египетэд засгийн эрхийн төлөө тэмцэл хүчээ авч байна. Үүнээс болж эдийн засгийн байдал доройтож байна. Тус оронд  улс төрийн байдал хурцадмал байгаа учраас олон улсын нэр хүндтэй рейтингийн байгууллага “Мудис” египетийн зээлийн ирээдүйн рейтингийн түвшинг доошлууллаа. Японы “Ниссан” компани Гиз хотод ажиллаж байсан үйлдвэрээ түр хаалаа. Ажиллах хүчнийхээ аюулгүй байдлыг хангахын тулд үйлдвэрлэлээ зогсоосон байна. Египетийн амралт сувилалын газар амарч байсан хэдэн арван мянган жуулчдаа татахаар олон улс орон бэлдэж байна.