“ОХУ болон Монгол улсын засгийн газар хоорондын хамтарсан “Дорнод уран” ХХК байгуулах тухай хэлэлцээрийг батлах тухай” хуулинд Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев гарын үсэг зурлаа. Монгол улсын нутаг дэвсгэр дээр ураны орд газрын хайгуул, олборлолт, боловсруулалтын хүрээнд ОУ-ын ашиг сонирхолыг хамгаалах үүднээс “Росатом” нэгдэл хамтарсан үйлдвэр байгуулах хэлэлцээрийг боловсруулсан байна. Энэ компанийн үндсэн чиглэл нь ураны орд газарт хайгуул хийх олборлох, тээвэрлэх, олборлосон хүдрийг баяжуулах, дахин боловсруулах, эцсийн бүтээгдхүүнийг борлуулах болон Монгол улсад уран олборлох ба уран дахин боловсруулах үйлдвэрүүдийг барьж ашиглалтанд оруулахад оршиж байгаа юм. “Дорнод уран” ХХ-тай хамтарсан компанийг байгуулах тухай засгийн газар хоорондын хэлэлцээрт 2009 оны 8-р сарын 25-нд Улаанбаатар хотод “Росатом” улсын нэгдлийн ерөнхий захирал Сергей Кириенко, Монгол улсын цөмийн эрчим хүчний удирдах газрын дарга Содномын Энхбат нар гарын үсэг зурсан билээ.Энэ компанийн үүсгэн байгуулагчид нь оросын талаас “Атомредметзолото” нээлттэй ХК, монголын талаас “Монатом” компани юм.