Дотоодын нөөцийн сангаас энэ оны 1,2-р улиралд улаан буудай, арвай, хөх тариаг сар бүр 500 мянган тонн худалдаалах Хөдөө аж ахуйн яамны саналыг Орос Улсын засгийн газар зөвшөөрлөө. Зохих захирамжид ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин гарын үсэг зурлаа. Энэ захирамжаар засгийн газар бирж дээр худалдаалах үр тарианы доод үнийг тогтоож өгсөн байна. Малын тэжээл ба гурил үйлдвэрлэж байгаа байгууллагууд болон малын гаралтай бүтээгдхүүн үйлдвэрлэж байгаа хөдөө аж ахуйн бүтээгдхүүн үйлдвэрлэгчдийг үр тариагаар хангахыг ХАА яаманд даалгасан байна. Өнгөрсөн зун Орос Улсад ган гачиг болсоны улмаас ургац муу байсныг далимдуулж хүнсний бүтээгдхүүний үнийг нэмж байгааг зогсоохын тулд энэ арга хэмжээг авсан байна.