“Эмэгтэй хүний байх газар нь гал тогоо гэсэн улиг болсон ойлголтоос  үүрд  салах  хэрэгтэй” гэж “Буриадын эмэгтэйчүүд” бүс нутгийн олон нийтийн байгууллагын дарга Анна Скосырская  үзэж байна. Түүнтэй санал нэгтэй эмэгтэйчүүд олон байна. Тэд л 2007 онд энэ байгууллагыг тус бүсэд байгуулсан юм. «Манай олонхи эмэгтэйчүүд тэдэнд анхаарал халамж тавьдаггүй, тэднийг сонсдоггүй гэж  өөрсдийгөө үздэг. Тэдний ихэнх нь гэр бүлдээ, үр хүүхэдтэйгээ, эр нөхөртэйгээ, ажил дээрээ асуудалтай л  байдаг. Өөр ч асуудал байж л байдаг.  Ийм учраас л бид найз хүүхнүүдтэйгээ зовлон жаргалаа хуваалцдаг, бие биендээ тус болох тийм “талбар” бий болгоё гэж шийдсэн юм. Магад ч үгүй улсын чанартай асуудлуудыг шийдэж болно» гэж Анна Скосырская хэллээ. “Буриадын эмэгтэйчүүд” бүс нутгийн олон нийтийн байгууллага тус бүс нутагт идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Тус БН улсад тааламжтай хүлээж авсан “Эр хүнийг хайрла” нэртэй форум маш том үйл явдал боллоо. Хэрвээ бид л түшиг тулгуур болсон эр хүнийг хайрлаж халамжлахгүй юм бол хэн тэднийг хайрлаж халамжлах юм бэ? Эрчүүд өөрийнхөө зовлон жаргалыг ил гаргаж хуваалцаж чаддаггүй гэж Буриадын эмэгтэйчүүд үзсээр ирсэн юм. Тэгээд үүнийг өөрсдөө хийхээр шийдэцгээсэн юм. Бүс нутгийн эмэгтэйчүүдийн энэ байгууллага хүүхдийн янз бүрийн уралдаан зохион байгуулж, авьяаслаг залуучуудыг дэмжиж, гэр бүлийн үнэ цэнэтэй зүйл, эрүүл нийгмийг сурталчлах ажил хийж байна. Өөрийнхөө сайт болон сонин дээр янз бүрийн асуудлаар мэргэжилтнүүдийн зөвлөлгөө, саналыг хэвлэж байна. Өнөөдөр “Буриадын эмэгтэйчүүдэд” бүс нутаг багадаж байна. «Өнгөрсөн жилийн сүүлчээр  “Буриадын эмэгтэйчүүд” бүс нутгийн олон нийтийн байгууллага олон улсын түвшинд гарлаа. Монгол улсын “Хүннү дүүрлэг нарс” ТББ-ийн хүүхнүүд манай түнш боллоо. Монгол, Буриад эмэгтэйчүүдэд ижилхэн юм маш олон. Бидэнд сэтгэл санаагаа хуваалцах, ярьж хэлэлцэх зүйл зөндөө байна. Өнгөрсөн жилийн 10-р сард 100 гаруй хүний бүрэлдхүүнтэй Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм. Харин 2010 оны төгсгөлд манай байгууллагын төлөөгчид Монгол улсад очсон юм. Монгол найз хүүхнүүд маань манай харилцаанд томоохон ач холбогдол өгч байгаа юм. Монголын эмэгтэйчүүдийн олон нийтийн байгууллагын удирдагч хатагтай Арвинтай бид хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан. Хамтран хэрэгжүүлэх хэд хэдэн төслийг тодруулсан юм» гэж Анна Скосырская хэллээ. Энэ жил  “Буриадын эмэгтэйчүүд” маш их төлөвлөгөөтэй байна. Тус байгууллага уламжлал ёсоор хандивын арга хэмжээ, олон нийтийн гүйлтэд оролцож, тусламж хэрэгтэй хүүхэд эмэгтэйчүүдэд биечлэн тусламж үзүүлнэ.  Харин одоо  “Буриадын эмэгтэйчүүд” буриад, монголчуудын хамгийн дуртай баяр “Цагаан сараа” тэмдэглэх гээд бэлдэж байна. Анна Скосырская ярихдаа:«Туулай жил буриад, монголчууд болон бүх буддын шашинтнуудын хувьд 2-р сарын 3-нд эхлэнэ. Орос улсын нэг бүс болсон манай нутагт буриадууд болон оросууд тэмдэглэх болно. “Оросын дуу хоолой” радиогийн Монголын сонсогчидодоо Шинэ жил, Туулай жилийн баярыг чин сэтгэлээсээ хүргэе! Бие биенээ хайрлаж, гэр бүлээ хүндэтгэж, шинэ, шинэ танилтай болох болтугай! Шинэ жил та бүхэнд зөвхөн сайхан мэдээ дуулгаж байх болтугай!»гэлээ.“Оросын дуу хоолой” радиогийнхан Анна Скосырскаятай хамт та бүхэндээ Сар шинийн баярын мэнд хүргэж байна.