Зөвхөн эмэгтэйчүүдийг хайрлан халамжлах шинэ байгууллага НҮБ-ийн бүтэцэд бий боллоо. Аддис-Абебед болж байгаа Африкийн холбооны дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун энэ тухай ням гаригт мэдэгдлээ. Энэ байгууллага “НҮБ-ийн эмэгтэйчүүдийн боломж болон эрхийг өргөжүүлэх, хүйсийн тэгш эрхийн байгууллага” буюу “НҮБ ба эмэгтэйчүүд” гэсэн нэртэй бөгөөд ноднин жил ЕА-н гаргасан шийдвэрийн дагуу  байгуулсан билээ.Энэ байгууллагын тэргүүнээр Чили улсын ерөнхийлөгч асан Мишель Бачелетыг сонгосон байна. Эмэгтэйчүүдийн асуудал хариуцаж байсан  НҮБ-ийн дөрвөн нэгтгэлийг энэ бүтэцэд нэгтгэсэн байна. «НҮБ ба эмэгтэйчүүд байгууллагыг» байгуулсан нь бүх дэлхийн болон Африк тивийн эмэгтэйчүүдийн хувьд түүхэн үйл явдал боллоо гэж Бачелет онцлон тэмдэглэсэн байна.