Ази тивийн өвлиийн 7-р наадам Казахстанд ёслол төгөлдөр нээгдлээ. Наадмын албан ёсны нээлт дээр Казахстан улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Жак Рогге, Азийн олимпын зөвлөлийн удирдагч шейх Ахмад аль-Фахад аль-Сабах, Киргизийн ерөнхийлөгч Роза Отунбаева нарийн өндөр хэмжээний зочид байлцлаа. Орос, британ, австралчуудын зохиосон гурван цагын шоуг 30 мянган хүн үзлээ. Наадмын нээлтийн ажиллагааны шоугийн тасалбар хоёр сарын өмнө дууссан байна. Энэ шоуг хоёр жилийн турш бэлтгэсэн ба 6 мянган хүн оролцсон байна. Белгийн алдарт дуучин Лара Фавиан, оросын хөгжмийн зохиолч Игорь Крутой, солонгосын дуурийн дуучин Сума Йо нарын тоглолт үзэгчидэд барьсан сайхан бэлэг боллоо. Энэ жил Азийн өвлийн наадамд 27 шигшээ баг оролцож байна. Астана, Алма-Ата хотуудад зэрэг болох уралдаан тэмцээнд спортын 11 төрлөөр 69 багц медалийн төлөө өрсөлдөх болно. Наадам 2-р сарын 6 хүртэл үргэлжилнэ.