Агнуурын тэнгист 12-р сарын сүүлчээр мөсөнд боогдсон хөлөг онгоцуудыг аврах ажиллагаанд урьдчилсан тооцоогоор 5 сая доллар зарцуулсан байна. Энэ тухай Алс Дорондын хөлөг онгоцны удирдах газраас мэдээллээ. 2010 оны 12-р сарын 31-нд Агнуурын тэнгист мөсөнд боогдсон “Содружество” хөвөгч бааз, “Итгэлийн эрэг” хөргөгчтэй тээврийн  хөлөг, “Профессор Кизеветтер” эрдэм шинжилгээний хөлөг, “Мыс Елизаветы” жижиг онгоцуудаас аюулын дохио өгсөн юм. Сүүлд нь бас “Антон Гурин” хөлөг мөсөнд боогдсон билээ. Даваа гаригт мөс зүсэгч “Красин”, “Адмирал Макаров” хөлгүүд “Содружество” хөвөгч баазыг мөсөн дундаас гаргаж бүтэн сар үргэлжилсэн аврах ажиллагаа өндөрлөсөн байна. Энэ хугацаанд нэг ч хөлөг гэмтэж, эвдрээгүй байна. Энэ дөрвөн онгоцыг гарахын тулд мөс зүсэгч онгоцууд 370 миль суваг гаргасан байна.