Ханиад томууны халдвар ихэссэн учир нийслэлийн сургуулиудын 1-8-р ангийн сурагчид дор хаяад 7 хоног амрах боллоо. Энэ карантин хагас сая сурагчдыг хамрана гэж нийслэлийн  боловсролын департаментийн 1-р орлогч дарга Лариса Курнешова мэдэгдлээ. Бүтэн хоногоор ажилладаг сургуулиас бусад хөгжмийн, спортын, уран сайханы болон бусад сургуулийн хичээл орохгүй гэж  тэрээр хэллээ. Москва хотод карантины үеэр хүүхдүүд оролцсон олон нийтийн арга хэмжээг хориглосон байна. Москва хотод ханиад томууны халдварын хэмжээ 27,5%-иас хэтэрсэн ба 7-14 насны хүүхдүүд ихэд өртөж, өвчлөл 42,6%-иас давсан тул карантинлах шийдвэх гаргасан гэж Оросын мэргэжлийн хяналтын газрын нийслэлийн удирдах газраас мэдээллээ.