Москва орчмын « Домодедово» нисэх онгоцны буудалд чухам хэн террорын ажиллагаа явуулж, 35 хүний амь насыг бүрэлгэж, 180 гаруй хүнийг шархдуулсныг мөрдөн байцаах байгууллагууд илрүүлэн тогтоов. Энэ хөнөөлт ажиллагаа урьдчилан харахын аргагүй хамгийн аюултай үзэгдэл болсон терроризмтэй хийх тэмцлийг энэ туруунд  гаргахад  Орос улс болон дэлхийн хамтын нийгэмлэгийг хүргэв. Олон улсын нисэх онгоцны буудал дайралтын бай болсон нь тохиолдлын хэрэг бишээ. Оросын дур төрхэд цохилт өгөхийг зохион байгуулагчид нь оролдсон юм. Тэр тусмаа террорын ажиллагаа эдийн засгийн хэлхээ холбооны хөгжил болон хөрөнгө оруулалтад нөлөө үзүүлэх  олон улсын эдийн засгийн форумд оролцохоор  ерөнхийлөгч Медведевийн Давост хийх айлчлалын өмнөхөн явуулсан билээ. Амиа золиослогч этгээд олон хүн цугларсан үед олон улсын чиглэлийн нисэх онгоцуудын зорчигчдыг хүлээн авах танхимд дэлбэрэлт үйлдэв. Оросын ба гадаадын иргэд амь үрэгдэгсэд болон  шархдаж бэртсэн хүмүүсийн дотор байна. Террорын ажиллагаа өнгөрсөн оны 3-р сард москвагийн метронд үйлдсэн дэлбэлэлтийн адил бүдүүвчээр явуулсан тухай хүчний байгууллагууд мэдээллээ. Дэлхийн олон орон Орост эмгэнэл илэрхийлэв. Интерпол болон АНУ,Украин улс гэмт хэргийг мөрдөн байцаахад туслах санал тавьжээ. Дэлхийн олон орны удирдагчид хэлмэгдэгсдийн төрөл төрөгсдэд эмгэнэл илэрхийлэхдээ тероризмтэй хамтран тэмцэхэд бэлэн байгаагаа онцлов. Домодедовод дэлбэлэлт үйлдсэнтэй холбогдуулан «Аллага», «Терроризм», «Зэвсгийн хууль бүс эргэлт» зэрэг Эрүүгийн хуулийн  гурван зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэв. Домодедово нисэх онгоцны буудлын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ хэвийн бус байгаатай  холбогдуулан  бас хэрэг үүсгэв. Олон тусгай газрын тээврийн аюулгүй байдлыг хариуцсан хэд хэдэн дээд албан тушаалтныг огцоруулав.  Манай орны тээврийн дэд бүтцийн барилга байгууламжууд хамгаалалт муутай байгааг эмгэнэлт хэрэг явдал илрүүлэн харуулсан гэж Дмитрий Медведев Домодедово дахь эмгэнэлт хэрэг явдалд зориулсан Холбооны аюулгүй байдлын албаны коллегийн хуралдаан дээр мэдэгдэв. Дэлхийд хэн ч террорын аюулыг бүрэн арилгаж чадаагүй боловч аль болохоор намжааж багасгах нь зайлшгүй чухал гэж тэрээр тэмдэглэв. Терортэй хийх тэмцэл Холбооны аюулгүй байдлын албаны  гол зорилт болох ёстой гэж төрийн тэргүүн хэлээд : « Терроризм бол  манай төр улс болон бүх иргэний аюулгүй байдалд учирсан ноцтой аюул хэвээр байна. 2010 онд террорын ажиллагаа гаарав. Иймээс «Домодедово» дахь дэлбэлэлт Холбооны аюулгүй байдлын алба, Террорын эсрэг үндэсний хороо, хууль сахиулах байгууллагуудад өгсөн хамгийн буурьтай дохио болсон. Оросын хууль сахиулах байгууллагууд мөн хөнөөлт үзэгдэлтэй хийх тэмцэлд  бух боломжоо ашиглах ёстой. Манай төр нийгмийг ахин сорьж үзжээ. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг  илрүүлэн олж, хэргий нь шүүхэнд шилжүүлэх талаар бүхнийг хийх хэрэгтэй» гэв. Дмитрий Медведев тээврийн аюулгүй байдлыг хангах системийг боловсруулж, «Домодедово» нисэх онгоцны буудлын удирдлагын ажилд гойд анхаарал тавихийг  засгийн газарт даалгав. Түүнээс гадна Хянан шалгах танхим, манай орны нисэх онгоцны буудал, төмөр замын өртөөнүүдийн аюулгүй байдлыг хангахад зориулан гаргасан хөрөнгийг чухам юунд зарцуулсныг илрүүлэн тогтоох төлөвлөгөөтэй байна. Ерөнхийлөгч Дмитрий Медведев Давосын форум дээр гол илтгэл тавих байсан ч мөрдөн байцаах ажиллагааг хяналтдаа авахын тулд айлчлалаа хойшлуулав. Тэрээр Швейцарт тур айлчлал хийлээ. Гэвч ерөнхийлөгч хэлсэн үгэндээ болон асуултуудад  өгсөн хариултдаа  дэлхийн эдийн засагт нэгдэх асуудлаархи оросын байр суурийг дэлхийн  санхуу-эдийн засгийн элитын өмнө тодорхойлов.  Террористуудыг бэлтгэх лагериудыг устгаж,  маш олон хүн цугларсан газарт дээд зэргийн сонор сэрэмжтэй байх нь олон улсын терроризмтэй хийх тэмцлийг амжилттай болгоход нөлөөлнө. Ийм террор давтагдахгүй гэсэн бүрэн баталгаа байхгүй. Гадаадын мэргэжилтнүүд «Домодедовод» дэлбэрэлт үйлдсэнтэй холбогдуулан улс орнуудынхаа нисэх онгоцны буудлуудын аюулгүй байдлыг шалгаж, олонхийнх нь байдал  оросынхоос ч муу хамгаалагдсаныг хүлээн зөвшөөрсөн байна.  Хамгийн гол нь шившигт үзэгдлийн хор холбогдолтой төдийгүй үг язгууртай нь тэмцэх хэрэгтэй. Энэ зорилгоор тусгай албад үйл ажиллагаагаа идэвхжүүлэж, террористуудыг газар дээр нь баазад нь устгах ёстой гэж Оросын сенатч хурандаа генерал Владимир Кулаков үзэж байна. Тэрээр хэлэхдээ: « Тагнуулын шуурхай ажиллагаагаар терористуудыг бэлтгэж буй газар дээр нь үүр уурхайд нь тэднийг  устгах ёстой. Зэвсэг, байлдааны хэрэгсэл, мөнгө хөрөнгө нийлүүлэх сувгийг нь ч хаах хэрэгтэй. Түүнчлэн  тэдний зам заагчид ба бэлтгэж буй сургагчдыг устгах хэрэгтэй. Бид террор истуудыг бэлтгэн явуулж буй газар, улс орнуудыг мэднэ. Мэдээжээр ийм ажиллагаа явуулах хэрэгтэй. Харамсалтай нь  эдгээр арга хэмжээ тэр болгон үр дүнд хүрэхгүй байна. Террорын бай болж мэдэх барилга байгууламжуудыг хамгаалах нь 2 дахь үе »  гэлээ. Террористуудыг «нийлүүлж байгаа» улс орон, бүс нутгийн нийгэм, хүмүүнлэгийн асуудлыг шийдвэрлэх нь терорын эсрэг  ажиллагааны  магадгүй илүү чухал чиглэл билээ. Хууль бүс ажиллагаа, ядуурал, авилгал зэрэг сөрөг үзэглүүдтэй хийх тэмцэл террорыг тэтгэх голомтыг үгүй болгоно. Оросын аюулд өртөж болзошгүй бүс нутгийнхан төр засгаас шудрага зарчимд үндэслэсэн, улс төрийн бодлого нийгэмд тэнцвэртэй явагдаж байгааг баталгаатай мэдрэх ёстой. Холбооны аюулгүй байдлын алба, ДХЯ, Ерөнхий прокурорын газар, Оросын мөрдөн байцаах хорооны  удирдагчид болон тээврийн сайд аймшигт эмгэнэлт хэрэг явдлыг мөрдөн шалгаж, буруутнуудыг илрүүлэх ажиллагааны явцыг, парламентын гишүүдэд  2-р сарын эхээр мэдээлэх юм.