Египетийн байдал маш түгшүүртэй хэвээр байна. 1-р сарын 25-нд эхлэсэн эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн энэ долоо хоногийн шувтаргаар  олныг хамарсан эмх замбараагүй байдал болон  хувирав.  Өчигдар байдал бүр хүндрэв. Каир болон бусад томоохон хотууд  үнэн чанарт  үймээнд нэрвэгдэв. Засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөн  эмх замбараагүй байдал болж хувирав. Маш олон дээрэмчид гудамжуудад гарав. Эрх баригч Үндэсний ардчилсан намын төв байрыг шатааж, тонон дээрэмдсэн байна. Мөн дэлхийд алдартай «Антикхана»  египетийн үндэсний  музейруу  дайрчээ. Цэргийн шуурхай  ажиллагаа музейд их хэмжээний  хохирол учруулахаас сэрэмжилж чадлаа. Олон мянган хоригдол эмх замбараагүй бүйдлыг далимдуулан зугтаж амжжээ. Эдгээр гэмт хэрэгтэн байдлыг улам хүндрүүлэж мэднэ. Египетэд хөл хорих цаг тогтоов. Египетийн олон арван мянган цэргийн албан хаагч гудамж талбайд ёс журмыг сахиулж, хүн амыг хамгаалж байна. Гэвч эдгээр арга хэмжээ  сөрөг хүчний эсэргүүцэл болон дээрэмчдийн ажиллагааг зогсоож чадахгүй байна. Жагсагчид египетийн нийслэлийн төвд ДХЯ-ны байр руу дайрахыг урьд шөнө оролдов. Дайрагчдыг бууджээ. «Аль-Жазира» телевизийн сувгийн мэдээлснээр мөргөлдөөний улмаас 10 хүн амь үрэгджээ. Ерөнхийлөгч Хосни Мубаракийн засгийн газрыг огцоруулан шийдвэрийг сөрөг хүчин хангалтгүй арга хэмжээ хэмээн үзсэн юм. Эрх баригч дэглэм ард түмний хүсэлтийг биелүүлж чадаагүй учир огцрох ёстой гэж сөрөг хүчний удирдагчийн нэг МАГАТЭ-гийн тэргүүн асан Мухаммед  эль-Барадеи мэдэгдлээ. Түүний хэлснээр улс орон ардчилсан Үндсэн хуультай болох ёстой. Хилийн чанадаас Каирт шахалт үзүүлж байна. Парис, Берлин, Лондон ерөнхийлөгч Мубаракад хандан зэвсэггүй жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээс татгалзаж, улс төрийн өөрчлөлт гаргахыг уриалав. Мөн Вашингтон засгийн газрыг огцруулснаас өөр  арга хэмжээ авахыг египетийн удирдагчад зөвлөжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах Филип Кроулын хэлснээр египетийн ард түмэн одоогийн статус-квод дургуйцэж, бодит шинэтгэл явуулна гэж найдаж байна.  Египетийн байдал цаашдаа хэрхэн өрнөх бол? Байдлыг хяналтандаа авч чадахгүй. Үүнд хэд хэдэн шалтгаан бий гэж ОХУ-ын ГХЯ-ны академийн Дорнод дахины судлалын төвийн удирдагч Андрей Володин хэлээд : ”1-рт байдал улам даамжирсаар байна. Хүн амын үлэмж хэсэг түүний дотор залуучууд ч, ахмадууд ч нийгэм-эдийн засгийн бодлогод сэтгэл дундуур байна. 2-рт  Түнисын  хувьсгалын үр нөлөө болон Алжир, Йеменид өрнөсөн  тэмцэл хөдөлгөөнийг дурдаж болно. 3-рт  субьектив хүчин зүйлд анхаарлыг хандуулмаар байна. Хосни Мубарак 82 настай” гэв.  Иймээс засгийн газрын эсрэг янз бүрийн хүчинийг нэгтгэсэн хөдөлгөөнд оролцогчид хоорондоо болон египетийн армитай  харилцан ойлголцох замыг арга буюу эрэх байх  гэсэн дүгнэлтийг шинжээч хийжээ. Урьдын байдалд буцаж орохгүй бололтой гэж тэрээр үзэж байна. Энэ нь зөвхөн боломжийн нэг л хувилбар юм. Гэвч  Египетийн байдлын ирээдүй тодорхой бус байна.