Улсын Дум болон Холбооны зөвлөл Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай орос-америкийн шинэ Гэрээг  өнгөрсөн долоо хоногт батлав. Одоо ОХУ АНУ батлах жуух бичигийг 2-р сарын 4-6-нд Мюнхенд  солилцох тухай урьдчилан мэдээлжээ.Улмаар  СДЗ-ийн тухай гурав дахь Гэрээ хүчин төгөлдөр болно. Гэрээний уйл ажиллагааг 10 жилээр тооцоолжээ. Талууд харилцан хүсвэл мөн хугацааг дахин 5 жилээр сунгаж болно. Гэвч хоёр орны парламентуудад баримт бичгийг хэлэлцэж батлах үеэр хавсаргсан нэмэлт залруулгууд оросын ба америкийн удирдагчдын сайхан санааг 2021 тэр тусмаа 2016 он хүртэл үгүй болгож болзошгүй. ОХУ АНУ-ын ерөнхийлөгчид 2009 оны 4-р сарын нэгэнд Лондонд уулзахдаа, шинэ Гэрээг боловсруулах асуудлаар хэлэлцээ хийж эхлэхээр шийдвэрлэсэн билээ. Эхлээд баримт бичгийг  Стратегийн давшилтын зэвсгийн тухай 2 дахь Гэрээний уйл ажиллагаа дуусах 12-р сар гэхэд зохицуулахаар төлөвлөжээ. Гэвч хоёр орны удирдагчид шууд захирамжууд  ажлын хэсгүүддээ өгсөн ч, сайхан саналыг хэрэгжүүлж чадахгүй байгаа нь удалгүй тодорхой болов. Нэг жилийн турш нөр их ажил хийсний ур дунд хоёр орны ерөнхийлөгчид СДЗ-ийн тухай 3 дахь гэрээнд Прага хотноо гарын үсэг зурав. Баримт бичгийг хоёр орны парламентад нэг эн зэрэг батлахаар тэнд бас шийдвэрлэсэн билээ. Оросын хууль тогтоогчид ахар богино хугацаанд Гэрээний эх бичгийг хэлэлцэж, батлахын төлөө санал өгөх шийдвэр гаргасан бол, америкийн конгрессын гишүүд мөн үйл явцыг бараг тасалдуулах шахсан. Обама болон түүний баг буурьтай шахалт үзүүлсний ур дунд, сенатчид шинэ жилийн өмнөхөн Гэрээг батлав. Гэвч зохисгуй хор холбогдолтой учруулж мэдэх хэд хэдэн залруулгыг хавсаргасан байна. Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн Улс төрийн судлалын төвийн  захирал Владимир Евсеев үүнтэй холбогдуулан хэлэхдээ: “Европт ПДХ системийг байгуулах ажлыг үргэлжлүүлэх нь зайлшгүй чухлыг тэмдэглэсэнд юуны туруунд анхаарал тавьбал зохино. Энэ ажлыг эрчимжүүлж, Оросыг түүнд оролцуулахгүй юм бол Москваг түгшүүлэх бодит шалтгаан бий болно. Ялангуяа 2018 онд Польшид ПДХ системийн нэг хэсгийг байгуулах саналын  талаар тийм байна. Иймээс АНУ-ын сенатээс өнгөрсөн оны 12-р сард гаргасан тогтоол Гэрээг бусниулах “мина тавьж байна” Оросын стратегийн цөмийн хүчинд хожмын аюул учруулах  АНУ-ын ПДХ системийн нэг хэсгийг Европт байгуулвал Орос Гэрээнээс арга буюу гарч мэднэ гэж манай орон Прага хотноо Гэрээнд гарын үсэг зурах үеэр  мэдэгдснийг харгалзан үзэх хэрэгтэй” Владимир Евсеев хэлжээ. АНУ-ын пуужин-цөмийн цогцолборт нэлээд их хэмжээний хөрөнгө гаргаж, нэлээд шинэтгэх нь зайлшгүй чухал гэсэн сенатын мэдэгдэл ч сэжиг төрүүлэв. Түүний хамт Вашингтон тактикийн цөмийн зэвсгийн  асуудлаар Москватой хэлэлцээ хийж эхлэвэл зохино  гэж нэгэн тогтоолд тэмдэглэжээ. Эл асуудалд ОХУ АНУ хоер  өөр өөрөөр хандаж байна. Оросын тактикийн зэвсэг өөрийн орны хоо нутаг дэвсгэрт байдаг. Тэгвэл америкийн ийм зэвсэг Европт ч байгаа. Вашингтон тактикийн цөмийн зэвсгийн асуудлаар хэлэлцээ хийж эхлэхийнхээ өмнө  мен зэвсгээ Европоос эх орондоо буцаавал зохино. Оросын парламентын гишүүд  СДЗ-ийн тухай шинэ гэрээг батлах үед гаргасан мэдэгдэлдээ энэ тухай заасан гэв. Эдүгээ тактикийн цөмийн  зэвсгийн сэдэв  орос-америкийн харилцааны гол асуудлын нэг болно гэж, АНУ Канадын хүрээлэнгийн орлогч захирал Павел Золотарёв үзэж байна. Тэрээр хэлэхдээ : “Тактикийн цөмийн зэвсгийн тоо хэмжээ биш, түүний байрлал гол асуудал болсон. АНУ-ын байр суурь Лиссабонд батласан НАТО эвслийн шинэ стратегид тусгалаа олжээ. АНУ-ОХУ-ын тактикийн цөмийн зэвсгийг Европоос гаргах асуудлыг тавьсан байна. Харин АНУ  мөн зэвсгийг өөр тивээс, өөрийн  нутаг дэвсгэртээ буцаах юм бол  ОХУ нутаг дэвсгэрийнхээ хүрээнд тактикийн цөмийн зэвсэг байрлуулахыг хязгаарлах болж байна. Үүнийг хүлцэж болохгүй. Тактикийн цөмийн зэвсгийн   тоо хэмжээ стратегийн нийтийн тэнцвэрт нөлөөлөхгүй хийгээд Орос ба АНУ-ын хувьд өөр өөр үүрэгтэй байна. Оросын тактикийн цөмийн зэвсэг  АНУ-д аюул учруулахгүй. Юу гэвэл хязгаарлагдмал тусгалтай байна. Гэвч ийм зэвсэг Орост хэрэгтэй юм. Учир нь Оростой хил залгаа зарим улс их хэмжээний ердийн  зэвсэгтэй.Үүнд тактикийн цөмийн зэвсэг тогтоон барих үүрэг биелүүлж чадна. Орос АНУ СДЗ-ийн тухай 3 дахь гэрээг бэлтгэсэн үеийн адил тактикийн цөмийн зэвсгийн асуудлаар  харилцан найр тавихгуй бололтой гэж шинжээчид таамаглав. Европ дахь ПДХ хамтарсан системийн асуудал ч эмзэг байна. Москва Вашингтон хоёрын улс төрийн  хүсэл зориг дэлхийн аюулгүй байдалд хамаатай  асуудлуудад дэнсэлж цэгнэсэн хариуцлагатай  үүднээс хандахад хүрэлцээтэй байх эсэхийг цаг үе харуулна.