Өнөөдөр Ираны парламент Али Акбар Салехыг ГХ-ийн сайдаар томилох саналыг батлав. Өрөнхийлөгч Махмуд Ахмадинежад түүнийг 12-р сард мөн албан тушаалд дэвшүүлсэн билээ. ГХЯ-ны урьдын тэргүүн Манучехр Моттакыг  шалтгааныг тайлбарлалгүй  огцоруулжээ. Али Акбар Салехи сүүлийн жил хагас Үндэсний атомын эрчим хүчний байгууллагыг тэргүүлж байсан. Мөн тэрээр дипломат ажлын туршлагатай. Урьд Али Акбар Салехи МАГАТЭ-гийн дэргэдэх Ираны байнгын төлөөлөгчийн албан тушаал хашиж байсан аж.