Араб дахинд хамгийн  өргөн дэлгэрсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох «Аль –Жазира» катарын хиймэл дагуулын телевизийн сувгийн нэвтрүүлгийг зогсоох тухай, Египет зарлан мэдээлэв. Мэдээллийн яам   нэвтрүүлэг явуулах ба сэтгүүлчид нь томилогдон ажиллах  зөвшөөрлийн бичгийг хүчингүй болгосон  тухай, МЕНА улсын мэдээллийн агентлаг мэдээлэв. Египетийн хүн ам улс оронд нь юу болж байгааг суулийн өдрүүдэд «Аль-Жазира» телевизийн сувгийн нэвтрүүлгээс мэдэж байсан. Тус  телевизийн суваг Каир болон бусад хотын гудамжуудаас шууд сурвалжлага дамжуулж,  сөрөг  хүчний удирдагч, жагсаалд оролцогчдод  нэвтрүүлэгт нь оролцож үг хэлэх боломж олгож, эмх замбараагуй байдал, тонон дээрэмдэх ажиллагаа ба хэлэмгдэгсдийн тухай жич мэдээлэллийг  дамжуулж байв.